Хил нээгдсэнээс хойш 10 мянган орос жуулчин Монголд иржээ

Монгол, ОХУ-ын хил гуравдугаар сарын 30-нд нээгдсэн. Цар тахлын улмаас хоёр улсын иргэд машинаар харилцан зорчиж болохгүй байсан бол одоо чөлөөтэй болжээ. Дөрөвдүгээр сарын 3-наас өдөр бүр Улаан-Үд – Улаанбаатар чиглэлийн автобус тогтмол явж эхэлсэн.
Хил нээснээс 14 хоногийн дараа Буриадын Гаалийн газраас сонирхолтой тоо баримт дэлгэлээ. Энэ тоо орос, ялангуяа буриад жуулчдад Монгол тун сонирхолтой аялал болсныг харуулж байгаа юм.
Гуравдугаар сарын 30-наас хойш Хиагт, Монд боомтоор нийт 10 мянган жуулчин, 2400 машин, 70 зорчигчдын автобус Монголын хилийг нэвтэрчээ.
Байкал-Daily агентлагийн мэдээлснээр гол ачаалал Хиагт боомтод оногдож байна. Хиагтаар өдөрт дунджаар 700 хүн, 200 машин Монголд орж байна. Хамгийн ачаалалтай өдөр 1000 хүн, 350 машин нэвтэрч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ