Хар тамхины хэргээр шалгагдаж байсан иргэн шүүх хурлын өмнөх өдөр амиа хорложээ

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд хүн боомилж нас барсан байна гэх дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Амиа хорлосон иргэн хар тамхитай холбоотой хэргээр шалгуулж байсан гэх мэдээлэл бий. Тэгвэл уг хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад “Дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 17:12 минутад ийм дуудлага мэдээлэл ирсэн. Амиа хорлосон иргэн Т-ын хувьд хар тамхи хадгалсан гэх хэргээр шалгагдаж улмаар хэрэг нь шүүхэд шилжин дөрөвдүгээр сарын 12-ны өдөр шүүх хурал нь товлогдсон хэдий ч өмнөх өдөр нь амиа хорлосон” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ