Дэлхийн алдарт зураач З.Церетели Монголд

Түүний монументаль зургийн олон том бүтээлээс Ульяновск дахь В.И.Лениний хөшөө дурсгал, Измайлово дахь зочид буудлын цогцолбор, Ялт дахь "Ялта-Интурист" зочид буудлын цогцолбор, Сочи дахь "Ривьера" цэцэрлэгт хүрээлэн, Тбилиси дэх Үйлдвэрчний эвлэлийн ордон, Москвагийн Их театрын шинэ тайз, уран баримлын бүтээлүүдээс нь Нью-Йорк дахь НҮБ-ын барилгын өмнөх "Сайн сайхан, муу муухайг ялан дийлж буй нь", Москвагийн " Мөнхийн найрамдал", Севиль дэх "Шинэ хүн мэндэлж буй нь", Лондон дахь "Үл итгэлцлийн ханыг нураах нь", Рузь дахь Зоя Космодемьянскаяд зориулсан баримал зэргийг дурдаж болно. Дүрслэх урлагийн академи болон Монголын уран зургийн галерейн урилгаар дэлхийн алдарт өв болсон ОХУ-ын зураач З.Церетелийн зураасан зургийн энэхүү үзэсгэлэнг эх орондоо үзэх боломж олдож байгаа нь Монголын дүрслэх урлагийн түүхэн үйл явдал билээ. Үзэсгэлэнгийн нээлтэд оролцоход төлбөргүй ба 2022 оны дөрөвдүгээр сарын 19-ний 14.00 цагт болно.
Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2022 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс тавдугаар сарын 2-ныг дуустал
Байршил: Монголын Уран Зургийн Галерейн гуравдугаар давхарт, Төв тэнхим /
Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Сүхбаатарын талбай-3, СТӨ-Б корпус, Улаанбаатар хот, Монгол улс/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ