Сэлэнгэд 4,5 магнитуд хүчтэй газар хөдөлж, Улаанбаатарт мэдрэгдлээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 51 километрын зайд өнөөдөр 11 цаг 22 минут орчимд 4,5 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо. Тус газар хөдлөлт Улаанбаатар болон Дархан аймгуудад мэдрэгдсэн юм байна.
Цахим орчинд иргэдийн мэдээлж байгаагаар тус газар хөдлөлт Улаанбаатар хотын БЗД болон Төмөр зам, 21-р хороолол, Төв талбайн урд тал буюу Чойжин ламын музейн орчимд одоогоор мэдрэгдсэн байгаа юм байна. Одон орон, гео физикийн хүрээлэнгийн газраас уг газар хөдлөлтэй холбоотой мэдээлэл, судалгааг яг одоо цуглуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ