Монгол хэл бичгийн давтан шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Монгол хэл бичгийн давтан шалгалт тавдугаар сарын 7-нд болно.

Шалгалтын бүртгэл өнөөдрийн 18:00 цагт дуусах бөгөөд дурдсан хугацаанд энд дарж бүртгүүлэх боломжтой.

Монгол хэл бичгийн эхний шалгалт дөрөвдүгээр сарын 13-нд болсон. Үүнд 33,138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5,000 шалгуулагч байв.

Эхний шалгалтад оролцож чадаагүй болон босго оноондоо хүрээгүй бол тавдугаар сарын 7-нд хамрагдах боломжтой. Хэрэв давтан шалгалтад босго оноогоо авч чадаагүй бол Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгөх эрхгүй болох юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин