ХАА-н зарим санхүүжилтийг ҮАБЗ-д танилцуулахыг салбарын сайдад даалгажээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын зарим санхүүжилтийг ҮАБЗ-д танилцуулахыг салбарын сайд З.Мэндсайханд даалгажээ. Тодруулбал;
- Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж шинээр 20 га талбай бүхий өвлийн хүлэмж барихад 60 сая ам.доллар,
- Агуулах зоорийн хүчин чадлыг 35 мянган тонноор нэмэгдүүлэхэд 40 сая ам.доллар,
- Хамгаалагдсан нийт хөрсний тариаланг хөгжүүлэх, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай 100 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ