“Jeju Air”, “T'way Air” компаниуд VI сараас Инчеон-УБ чиглэлд долоо хоногт 3-4 нислэг үйлдэнэ

БНСУ-ын “Jeju Air” болон “T'Way Air” компаниуд ирэх зургаадугаар сараас эхлэн Инчеон-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрөл авсан байна.
“Jeju Air” компани энэ чиглэлд долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлдэх зөвшөөрөл авсан бол “T'Way Air” компани зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр болжээ.
БНСУ-ын агаарын тээврийн тэргүүлэх компани “Korean Airlines” долоо хоногт зургаан удаа харин “Asiana Airlines” компани долоо хоногт гурван удаа Инчеон-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байгаа юм.
“Korean Airlines” болон “Asiana Airlines” компани долоо хоногт үйлдэх нислэгийнхээ тоог тус бүр нэгээр нэмэгдүүлэх зөвшөөрлөө авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ