Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад дөрөв хоног үлдлээ

2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-нд дуусна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй аж. Иймд ЭЕШ өгөхөөр бэлдэж байгаа сурагчид дурдсан хугацаанд eyesh.eec.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв шалгуулагч та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажих юм. Мөн ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ