АИ-92 шатахуун болон дизель түлшний татварыг тэглэх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

Засгийн газрын өнгөрсөн Лхагва гарагийн хуралдаанаар дизель түлшний татварыг 0 төгрөг болгохоор шийдвэрлэсэн.
Уг шийдвэр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж, энэ оны арванхоёрдугаар сарыг 31-нийг дуустал үргэлжлэх талаар Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.
Ингэснээр Алтанбулаг, Сүхбаатар, Замын-Үүд хилийн боомтоор импортлох дизель түлшний тонн тутамд ногдох 280,000 төгрөгийн онцгой албан татвар 2023 он хүртэл 0 төгрөг болж байна.
Мөн АИ-92 автобензины гаалийн татварыг өнөөдрөөс эхлэн 2022 оны наймдугаар сарын 1-н хүртэл тэглэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ