Оросууд Украины статусыг баталгаажуулахаа амлав

   "ОХУ Украины цөмийн зэвсгээс ангид, төвийг сахисан статусаа баталгаажуулна" гэж АНУ-д суугаа ОХУ-ын элчин сайд Анатолий Антонов Москвагийн төлөвлөгөөний талаар мэдэгдлээ. Тэрээр Украинд явуулж буй Оросын цэргийн тусгай ажиллагаа нь цэрэггүйжүүлэлт, деазизаци хийх зорилготойг онцолжээ.  Мөн "Зүүн Европын энэ улсын цөмийн зэвсэггүй, төвийг сахисан статусыг баталгаажуулах шаардлагатай байна. Бид үүнд хүрэх болно! Энэ нь Орос, Украин, Беларусьт амьдардаг манай славян ард түмэнд хэрэгтэй" хэмээн элчин сайд тэмдэглэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ