Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар цаг агаар сэрүүснэ

Салхи маргааш буюу энэ сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Энэ сарын 25-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Ирэх Мягмар гараг буюу энэ сарын 26-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ