"Яармагийн гүүрнээс Налайх, Таван шараас зүүн тийш төв зам дагасан нийт 58 километр дугуйн замыг энэ онд барьж дуусгана"

Улаанбаатарт энэ жил он дамжсан болон шинээр хэрэгжих нийт 67 төсөл хөтөлбөр байгааг албаны хүн өнөөдөр мэдээлсэн.
Үүний хоёр нь дугуйн зам байгуулах ажил байна. Тодруулбал,
- хоёр жилийн өмнө эхэлсэн Яармагийн гүүрнээс Налайх,
- өнгөрсөн жил эхэлсэн Таван шараас зүүн тийш төв зам дагасан хоёр чиглэлийн замыг энэ онд дуусгах бөгөөд уг хоёр зам нийтдээ 57-58 километр урт үргэлжлэх юм.
Дугуйн замын стандартын шаардлага, аюулгүй байдлыг хэр хангаж буй талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох "Дугуйн замын стандарт гэж бий. Түүнийг мөрдөн ажиллана. Хэрэгжиж буй хоёр төсөлд бага зэрэг алдаа байсныг зассан. Гэхдээ зарим газарт орон зайнаас хамаарч бага зэрэг нарийсах асуудал бий" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ