“Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулуун “ХАХУУЛЬ АВЧ“ байгаад үйлдэл дээрээ БАРИГДЖЭЭ

“Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулуун өнөөдөр /2022.04.27/ "хахууль авч" байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай мэдээлэл гараад буй.
Тэгвэл энэ талаар баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, Э.Номинчулуун 3000 ам.долларын хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тиймээс түүнийг дайчлан баривчилсан байна.
Чухам ямар хүнээс хахууль авч байгаад баригдсан нь одоогоор тодорхойгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Эргэн сануулахад, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг ЭЦА-ныхан өнгөрсөн сарын 21-нээс хойш шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлж байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ