Энэ долоо хоногт долоон хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт зам тээврийн осолтой холбоотой 1060 дуудлага мэдээлэл иржээ. Ослын улмаас нийслэлд 14, орон нутагт 37 дуудлага бүртгэгдэснээс 10 хүн амиа алдаж, 47 хүн гэмтэж бэртсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 11 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтсэн
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн
- Унадаг дугуйтай зорчигч мөргөсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 9 осол бүртгэгдэж, 27 хүн гэмтэж, 4 хүний амь хохирсон
- Мөргөлдөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 6 хүний амь хохирсон
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.
Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж 6-15 насны 7 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн зургаа нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол автомашинд зорчиж яваад нэг хүүхэд гэмтжээ.
Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, явган зорчигч хэлбэрээр бие даан хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах дадлыг хэвшүүлэх шаардлагатай байгааг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ