Б.Баасанцогтыг цагдан хорих хугацааг сунгалаа

Ийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн”, мөн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар буюу 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэлээ. Урьд нь шүүхээс түүнийг энэ үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хорьсон юм.
Б.Баасанцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/-т заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын шатанд хэргийг хянаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ