Булганы Тэшигт гарсан түймрийг унтраахаар нийслэлээс нэмэлт хүч илгээв

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 2-ны өдрийн 15:40 цагт ХХЕГ-аас хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Тэшиг сум дахь 0286 дугаар ангийн алба хаагчид Тэшиг сумын БОУХБайцаагчаар ахлуулсан иргэд түймрийн голомтод ажиллаж байна.  Нэмэлтээр Үндэсний аврах бригадын алба хаагчид өнөө өглөө 07:00 цагт Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сумын чиглэлд түймрийн голомт руу хөдөлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ