Гэрлэж буй хосууд мод тарих "Хосын төгөл" бий боллоо

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" хуримаа хийж, гал голомтоо бадруулж буй хосууддаа зориулан "Хосын төгөл"-ийг бий болголоо.

Өнө мөнхийн хайр дурлал, хязгааргүй их аз жаргалыг бэлгэдэн тарьсан хосуудын модыг хүрээлэнгийн цэцэрлэгчид өмнөөс нь арчилж, хамгаалах юм байна.

Хайр сэтгэлээ бататган мод тарьж, он цагийг эргэн дурсах сайхан боломж бүх хосуудад нээлттэй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ