Он гарсаар гал түймрийн улмаас нийт 368.3 сая төгрөгийн хохирол учирчээ

Он гарсаар улсын хэмжээнд Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 13 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Түймэрт урьдчилсан байдлаар ойн 101 га, хээрийн 889,892 га, нийт 889,993 га талбай өртөж, байгаль экологид 357.2 сая төгрөг, түймэр унтраахад 8.7 сая нийт 368.3 сая төгрөгийн хохирол учирчээ.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Ар хээгч гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Иймд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ