“Жизель” балетыг шинэчилсэн найруулгаар нь дахин тоглоно

Дуурь бүжгийн эрдмийн театр дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор нэрлэгддэг А.Аданы “Жизель” балетыг энэ сарын 7, 8-нд шинэчилсэн найруулгаар толилуулах гэж байна. Монголын тайзнаа тэртээ 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд мэндэлсэн уг бүжгэн жүжиг ЗХУ-ын ардын жүжигчин Ф.Г.Кайданийн хувилбараар мэндэлж байсан түүхтэй юм. Үүнээс хойш 43 жил энэхүү хувилбараар тоглож өнгөрсөн сарын 15, 16, 17-нд ерөнхий балетмейстер Д.Дашлхагвын найруулгаар шинэчлэн тавьсан юм. Сонирхуулахад, Монголын анхны хун гэсэн хүндтэй нэрийг авч, сонгодог урлагийн ертөнцөд өөрийн орон зайгаа тунхагласан ардын жүжигчин, XX зууны манлай балетчин Ю.Оюун Монголын анхны Жизель юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ