61 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 61 тохиолдол бүртгэгдсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 35 нь Улаанбаатар хотод, 26 орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 921679 боллоо.
Ковидын халдварын хүндрэлийн улмаас 2110 хүн нас баржээ.
Эргэн сануулахад Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг өдөр бүр 11:00 цагт албан ёсны сайт, цахим хаягт байршуулахыг зогсоож байгааг мэдэгдсэн. Иргэн та уг мэдээллийг Эрүүл мэндийн статистик мэдээллийн сан 1313.mn сайтаас авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ