ЭЕШ өгөх сурагчдад зориулсан 10 хичээлийн 50 видео контент гаргажээ
ЭЕШ өгөх сурагчдад зориулсан энэхүү зөвлөмжийн хүрээнд 10 хичээл тус бүрээр таван видео хичээл цацагдах бөгөөд 15-20 минутын үргэлжлэх хугацаатай. Контентууд Боловсролын Үнэлгээний Төвөөс гаргасан, сурагчдын хамгийн их алдаж байгаа сэдвийн судалгаанд үндэслэн хийгдсэн. Агуулгын хувьд МУИС-ийн ЭЕШ-ыг бэлтгэх талаар туршлагатай багш нар БҮТ-ийн холбогдох чиглэлийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж хийсэн” гэдгийг нээлтийн үеэр МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн эрхлэгч С.Отгонцэцэг онцоллоо.
МУИС-аас Боловсролын үнэлгээний төвтэй хамтран өмнө нь ЕБС-ийн 8-9, 10-11, 12 дугаар ангийн сурагчид болон эцэг, эх, багш нарт зориулан мэргэжлээ хэрхэн сонгох талаар цахим контентыг бэлтгэсэн билээ.
Мэргэжлээ сонгох алхам:
- Сонирхол, чадварт суурилан мэргэжлийн шинжилгээ тодорхойлох
- Зонхилох мэргэжлийн хэв шинжид тохирох мэргэжлүүдийг тодорхойлох
- 30-аас доошгүй мэргэжлийг нарийвчлан судлах
- Өөрт тохирох эсэх талаар дүгнэлт гаргах
- Мэргэжлээ 3-аас доошгүй хувилбартай сонгох
Мэргэжлээ сонгох нь: (12 дугаар ангийнханд зориулсан видео)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ