Содон хорооллоос уруудах чиглэлийн хоёр эгнээ замыг түр хаана
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын ус зайлуулах хоолойн хөдлөн шүүр эвдэрчээ. Үүнийг Улаанбаатар хотын захирагчийн албаны зөвшөөрлийн дагуу засварлахтай холбогдуулан
- 2022 оны тавдугаар сарын 7-ны 23:00-аас 8-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд Содон хорооллоос уруудах чиглэлийн хоёр эгнээ замыг түр хааж засварын ажил хийгдэх юм.
Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ