Итали руу боловсруулсан шир, самнасан ноолуурын 84.6 хувийг экспортолжээ
Гадаад худалдааны 2022 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр нийт бараа эргэлт 5.15 тэрбум ам.доллар болж, 2021 оны мөн үеэс 690.8 сая ам.доллар буюу 15.5 хувиар өссөн бөгөөд гадаад худалдаа 450 сая ам.долларын ашигтай гарчээ.
- Экспортод 2.8 орчим тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.1 хувиар
- импортоор нийт 2.4 орчим тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 388.1 сая ам.доллароор буюу 19.8 хувиар тус тус өссөн байна.

Экспортод нийлүүлсэн барааны 99.5 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.
ГОЛ НЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 2,334.6 сая ам.доллар буюу 83.4 хувийг эзэлж байна. Мөн сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 328.9 сая ам.доллар буюу 11.7 хувь, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 82.4 сая ам. доллар буюу 2.9 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.1 хувийг эзэлж байна.
- Энэ оны эхний дөрвөн сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 90.9 хувийг БНХАУ-д
- үхэр адууны боловсруулсан ширний 40 хувь, самнасан ноолуурын 84.6 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д тус тус экспортолж
дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 80.3 хувийг эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ