ШЕЗ: Шүүгчдийн амь нас, эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулсан
"Шүүгчид жил бүр улсын төсвийн 500 сая төгрөгөөр амь насаа даатгадаг" гэх мэдээлэл цахим хуудаст тархав.
Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйл /Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа/-ийн
47.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна" гэж заасан байдаг.
Энэ үндэслэлээр Монгол Улсын нийт 546 шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцдаг байна. Тодруулбал, нийт 546 шүүгчийн амь нас эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулдаг" гэдэг албан ёсны тайлбарыг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ