“Унгарын соёлын өдрүүд” боллоо

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Унгар Улсын Элчин сайдын яам хамтран “Унгарын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд энэ сарын 13-нд Шангри-Ла худалдааны төвд Унгарын үндэсний хоол, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, уран зохиол, аялал жуулчлалын салбарын сурталчилгаа, рубикийн шооны үзүүлбэр, урлагийн тоглолт болсон юм. Тэгвэл өчигдөр “Унгарын соёлын өдрүүд” Сүхбаатарын талбайд боллоо.
Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Анна “Унгарын соёлын өдрүүдээр ардын бүжгийн “Кинчөө” чуулгын уран бүтээлчдийн тоглолт болж, Шангри-Ла төвийн IMAX кино театрт манай кино үзэгчдийн хүртээл боллоо. Энэхүү арга хэмжээг Унгар-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан зохион байгуулах байсан ч цар тахлын улмаас хойшилсон. Энэ бол хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм” хэмээлээ.
Мөн Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын хүүхдийн ордонтой хамтран “Миний мэдэх Унгар орон” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулжээ. Уралдаанд нийт 207 бүтээл ирснээс өнөөдөр шилдгүүдээ тодруулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ