Автобус ачааны машинтай мөргөлдсөнөөс ачааны машины жолооч нас баржээ
Баянзүрх дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр Улиастай руу эргэх замд тавдугаар сарын 18-ны 12:00 цагийн орчимд нийтийн тээврийн автобус, том оврын машинтай мөргөлджээ. Уг ослын дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Daewoo маркийн автобус Улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд Киа бонго маркийн ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас Киа бонго автомашины жолоочийн амь хохирсон ноцтой зам тээврийн осол болжээ.
Ослын газарт цагдаагийн болон 103, 105-ын бүрэлдэхүүн дуудлагын дагуу ажиллажээ. Иргэд Замын хөдөлгөөний дүрмийг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг ТЦАнаас зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ