"Сурагч биеийн тамирын хичээлд орохоосоо өмнө бэртэж эмнэлэгт хүргэгдсэн"

Биеийн тамирын хичээлд амны хаалттай гүйснээс сурагч нас барсан гэх асуудлаар БШУЯ-аас мэдээлэл хийлээ. Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох "Дээрх мэдээлэл гарсантай холбоотойгоор бид өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх сургуулиуд руу холбогдож мэдээлэл авсан. Биеийн тамирын хичээл дээр хүүхэд масктай явж байгаад бэртэж, гэмтсэн тохиолдол гаргаагүй. Харин нэг сургуулийн зургаадугаар ангийн хүүхэд биеийн тамирын хичээлд орох гэж байгаад хичээлийн бэлтгэл зааварчилгаа өгч байх үед бэртэж эмнэлэгт хүргэгдсэн мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүд ирж нөхцөл байдалтай танилцсан. Түүнчлэн биеийн тамирын хичээлтэй холбоотойгоор хүүхэд нас барсан тохиолдол байхгүй. Дээр дурдагдсан сургуулийн аравдугаар ангийн сурагч тавдугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас гэртээ нас барсан тохиолдол гарсан" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ