Их Британид сармагчны цэцгийн халдварын гучаад тохиолдол илрэв

      "Сармагчны цэцгээр халдварласан 36 тохиолдлыг Их Британид илрүүллээ" гэж Sky News мэдээллээ. Эдгээр тохиолдлыг тавдугаар сарын 23-ны даваа гарагт тус улсын эмч нар илрүүлжээ. Ингэснээр Их Британи даяарх сармагчны цэцгийн нийт тохиолдлын тоо 56-д хүрсэн аж. Мөн Европын холбооны найман орон буюу Бельги, Герман, Голланд, Испани, Итали, Португали, Франц, Шведэд 85 тохиолдол бүртгэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ