Монголын анхны мөсөн циркийг "Степпе Арена"-д тоглоно
"Монголын циркчдийн нэгдсэн холбоо" ТББ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус холбооны хүмүүс дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Монголын мэргэжлийн циркчдийн холбоо хоёрдугаар чуулганаа хийснээс хойш Монголын циркчидийн хороог байгууллаа. Төр засагтайгаа бүх циркчидиын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн 21 байгууллагыг хамарсан үр дүнтэй хурал болсон гэж бодож байна. Бидний хамгийн анхны ажил нь уран бүтээлээрээ ард түмэндээ бэлэг барих. Тиймээс Монголын анхны мөсөн циркийг "Степпе Арена"-тай хамтран зохион байгуулах гэж байна. Энэ нь сүүлийн үеийн техник технологийг ашиглан дэлхийн циркийн хөгжилтэй орнуудад тоглогддог өндөр зардалтай тоглолт болно. Монголын ард түмэн хүүхдүүддээ зориулаад зургаадугаар сарын 1-нд толилуулна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ