Бялууны төрлийн бүтээгдэхүүн худалдан авахад АНХААРАХ ЗҮЙЛС
Бялууны төрлийн бүтээгдэхүүний хадгалах хугацаа, нөхцөлийн талаарх зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүргэлээ.
Анхаарах зүйлс:
- Зориулалтын бус газраас хадгалах горимын дагуу хадгалаагүй, шошгын зөрчилтэй, баталгаажилтгүй бялууны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх.
- Хадгалалтын онцгой нөхцөлийн шаардлагыг хангасан худалдаа үйлчилгээний газраас баталгаажилттай бялууны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авах.
- Бялуун төрлийн бүтээгдэхүүнийг шошгод тусгасан нөхцөлд хадгалж, хэрэглэх.
MNS0464:2010 стандартад бялууны төрлийн бүтээгдэхүүний хадгалах горимыг заасан тул худалдан авалт хийхдээ дараах горимоор хадгалагдсан эсэхийг анхаараарай.
| № | Бүтээгдэхүүний ялгах онцлог | Хадгалах нөхцөл | Хадгалах хугацаа |
| 1 | Цөцгийн кремтэй |
0-оос +60 С температуртай хөргүүр, хөргөгчид |
24 цаг |
| 2 | Шинэ жимс жимсгэнэтэй | ||
| 3 | Цэлцэн суурьтай | ||
| 4 | Жимс жимсгэнэ, ногооны нухаш, чанамал, цэлцэнтэй | 0-оос +60С температуртай хөргүүр, хөргөгчид |
48 цаг |
| 5 | Сүүн кремтэй | ||
| 6 | Уургийн кремтэй | ||
| 7 | Шоколадтай |
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ