Сурагчдаа зодсон багшийн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Дорнод аймгийн Халх гол сумын Ерөнхий боловсролын сургуулийн Хими, Физикийн багш А наймдугаар ангийн сурагчдыг "даалгавар хийгээгүй" гэх шалтгаанаар зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Бичлэгт тэрбээр хоёр эрэгтэй сурагчаа үсдэж зодож байгаа нь бичигдсэн байдаг. Харин бичлэгт ороогүй ч эмэгтэй сурагчаа зодсон хэмээн тухайн эмэгтэй сурагчийн аав манай сайтад ярилцлага өгсөн юм.

Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас "Дорнод аймгийн сумын багш А-г аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Тэрбээр гурван сурагчаа гэрийн даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар биед нь халдсан байна" гэлээ.

Сануулахад, Зодуулсан сурагчийн аавын ярилцлагыг энд дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ