Ромын Пап лам Франциск Монголын Буддын шашны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улс Ватикан улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Монголын Буддын шашны төлөөлөгчид Ватикан хотод Ромын Пап лам Францискад өнгөрсөн бямба гарагт бараалхсан байна.


Монголын Буддын шашны төлөөлөгчдийг Ромын Пап лам Франциск халуун дотноор, хүндэтгэлтэйгээр хүлээн авсан бөгөөд тэрбээр Буддын шашин Католик сүмтэй харилцан ойлголцож, энх тайвныг цогцлоох хүсэлтэй байгааг сайшаасан байна.


Пап лам Монголын төлөөлөгчтэй хийсэн уулзалтын дараа Монголын Буддист болон Католик шашинтнуудад хандан “Хүн бүрийн сайн сайхны төлөө эв найрамдлаа бэхжүүлэхийг” уриалсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ