Зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж бэртжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн долоо хоногт нийт 587 дуудлага иржээ. Тэдгээрээс зам тээврийн ослын шинжтэй 390 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж бэртсэн байна. 

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж байгаа тохиолдол буурахгүй байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 423 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 336, орон нутагт 87 зөрчил гарсан байна. Харин амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан таван тохиолдол бүртгэгджээ. Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Мөн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ