ХӨСҮТ: ДОХ илэрсэн хүнийг хотод авчирч, баталгаажуулах шинжилгээ хийнэ
Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолоочоос ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл уг мэдээллийг ХӨСҮТ-ээс тодруулахад "Гашуунсухайт дахь жолооч нараас бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ авахад ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн.
ХӨСҮТ-ийн Гашуунсухайтад ажиллаж буй багийнхан тухайн иргэнийг Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Сэжигтэй сорьцыг баталгаажуулах шинжилгээнд хамруулна. Тиймээс яаран дүгнэлт гаргах нь ташаа ойлголт юм" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ