“La La Land” мюзикл балетад Монгол, Япон, БНСУ-ын шилдэг залуу уран бүтээлчид гоцолно

АНУ-ын найруулагч, продюсер Дэмьен Шазелийн 2016 онд бүтээсэн Оскарын шагналт “La La Land” мюзикл киноноос сэдэвлэн “Элит балет”-ын уран бүтээлчид “La La Land” мюзикл балетын жүжгийг толилуулах гэж байна. Уг киноны хөгжмийг шинэчлэн найруулж балет, медиа арт, холограм, драм хосолсон мюзикл балетын жүжгийг шинээр бүтээн туурвисан байна. Тус балетын жүжигт Олон улсын шагналт Монгол, Япон, БНСУ-ын шилдэг залуу уран бүтээлчид болон дуучин Ука хамтран оролцож байгаагаараа онцлог юм. “The Corporate Hotel and Convention Centre”-д энэ сарын 25,26-нд тус уран бүтээлийг толилуулах юм.

Гоцлох уран бүтээлчид

6 сарын 25-нд 16:00 О.Анужин МУГЖ, Д.Нацагдорж

6 сарын 25-нд 19:30 Мако Нагасаки, А.Тэмүүлэн

6 сарын 26-нд 16:00 М.Нандинцэцэг, Д.Нацагдорж

6 сарын 26-нд 19:30 Чон Хэюүн, А.Тэмүүлэн

“Элит балет” компаний захирал, балетчин Ц. Цолмонбудын хувьд Солонгос улсад анх удаа бүрэн хэмжээний балетын жүжгийг  дэглэн найруулж анхны монгол уран бүтээлч юм.  Түүний найруулсан бүтээлд Монгол, Солонгос, Америк, Швед , Бразил , Орос улсын балетын бүжигчид оролцон тоглосон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ