Аймгуудын наадмын товыг зарлалаа
Харин тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймагт бүсийн хурдан морины уралдаантай нэгтгээд долоодугаар сарын 22-30-ны хооронд наадам зохион байгуулахаар болжээ.
Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 101 жилийн ой тохиож байна. Үүнийг тохиолдуулан "Улаанбаатарын үдэш" арга хэмжээг Хүй долоон худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны тасалбарыг цахимаар зохион байгуулахаар Цахим хөгжил харилцаа холбооны яам хариуцан ажиллаж байгаа аж. Энэ жилийн наадмаар гурван тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан бол төсвийн тодотголоор танагдаж, 2.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Баяр наадмын урлаг соёлын арга хэмжээний хөтөлбөрийг Соёлын яамнаас танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ