Хүн төрөлхтөн илүү аюултай коронавирусийн омогтой тулгарав уу?
ДЭМБ улс орнуудыг сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. Ер нь эрүүл мэндийн ажилтнууд болон 60-аас дээш насныхны дөрвөний гурав нь коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан ч "бага орлоготой" орнуудад энэ үзүүлэлт хамаагүй бага байна" хэмээн нэмж ярьжээ.
68 оронд вакцинжуулалтын хамралт 40 хувьд хүрээгүй байгаа аж. Түүний онцлон тэмдэглэснээр, өдгөө вакцин хангалттай буй ч "вакцинжуулалтын түвшин хамгийн бага олон улсад эрэлт хэрэгцээ байхгүй" гэнэ. Мөн тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 5-нд буюу өнгөрсөн долоо хоногт 7,000 гаруй хүн коронавирусээр нас барсныг сануулсан ДЭМБ-ын тэргүүн "Цар тахал дуусаагүй. Дуустал нь энэ талаар ярилцах болно" гэж дүгнэсэн байна.
Цар тахал эхэлснээс хойш өнөөг хүртэл 530,266,292 хүн уг өвчнөөр халдварлаж, 6,299,364 хүн нас бараад буй. Сүүлийн 24 цагт 204,539 хүн халдварлаж, 677 хүн нас барсан аж.
Ш.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ