Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан асуудлаарх шалгалтын дүнг 15.00 цагаас мэдээлнэ
Дархан цаазат Богдхан уулын бэлд, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүдийг албадан буулгасан.
Тус газарт үйл ажиллагаа явуулж байсан жуулчны баазын төлөөлөл мэдээлэл хийж "Гэрүүдийг буулгах гэж буй талаар эзэмшигчдэд ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй, албан бичиг хүргүүлээгүй. Тиймээс бид хуулийн байгууллагад хандана" гэсэн юм.
Улмаар иргэдийн хувийн өмчид зөвшөөрөлгүй халдсан гэх асуудал үүсэж, үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлч, зураглаачдын биед халдаж, тоног төхөөрөмжийг нь эвдсэн тухай сэтгүүлч Б.Гэрэлмаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
Тэгвэл эл асуудлаар хийсэн ЦЕГ-ын албан шалгалтын дүнгийн талаар 15.00 цагаас мэдээлэл өгөхөөр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ