'Гэгээн муза’-аас 'Гэм зэм' жүжиг гран при хүртлээ

“Гэгээн муза 16” олон улсын театрын нааадмын шагнал гардуулах ёслол боллоо. Наадамд Монгол, ОХУ, Буриад, БНЭУ, Румын, Итали, Гүрж улсаас оролцжээ. Монгол Улсаас “Гэгээн муза” хүртсэн жүжигчдийг танилцуулж байна.

Хоёр хүний жүжгийн төрлийн шилдэг эмэгтэй дүр

“Bee” театрын жүжигчин Б.Одгэрэл, “Хүн гөрөөс” жүжгийн Оюумаагийн дүрээр

Хоёр хүний жүжгийн төрлийн шилдэг тайзны зураач

“Bee” театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгийн зураач Т.Аянга

Хоёр хүний жүжгийн төрлийн шилдэг найруулагч

“Bee” театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгээр Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж

Шүүгчдийн нэрэмжит цом

Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Гоолингоо” жүжиг

УДЭТ-ын бүтээл “Анна каренина” жүжгийн Левиний дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ

Шилдэг залуу уран бүтээлч, Соёлын сайдын нэрэмжит шагнал

Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Гэрлээ асаа” жүжгийн найруулагч Э.Идэрболд.

Драмын жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй туслах дүр

“Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгийн Мармеладовын дүрээр жүжигчин П.Эрдэнэзаан

Драмын жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй туслах дүр

УДЭТ-ын бүтээл “Анна каренина” жүжгийн Бетсигийн дүрээр жүжигчин М.Тогтохжаргал

Драмын жүжгийн төрөлд шилдэг тайзны зураач

Төв аймгийн “Монгол тулгатан” театрын бүтээл “Шар гэгээ” жүжгийн зураач С.Бат-Эрдэнэ

Драмын жүжгийн төрөлд шилдэг зохиолч

“Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгийн зохиолч Я.Баяраа

Драмын жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй гол дүр

УДЭТ-ын бүтээл “Анна каренина” жүжгийн Алексей каренины дүрээр Ардын жүжигчин Б.Жаргалсайхан

Драмын жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүр

“Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгийн “Улсын яллагч”-ийн дүрээр МУГЖ Д.Ганцэцэг

Драмын жүжгийн төрөлд шилдэг найруулагч

“Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгийн найруулагч М.Батболд 

Үндсэн жүжгийн төрөлд ГРАН ПРИ

"Орфей" театрын "Гэм зэм" шалгарлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ