Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг эхлүүллээ
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ-ийн хамтарсан баг "Нэгдүгээрт хүүхэд" хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Саранхүү" Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл “Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн 204 хорооны хамтарсан багт мэргэжилтнүүд хүүхдийн хичээл сургууль амарч байгаатай холбоотойгоор осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах юм. Хамтарсан багууд хороо тус бүрээс эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийх, хараа хяналт дутмаг хүүхдийн судалгааг дүүрэг, хороо тус бүрээр гаргах ажлыг хийнэ. Мөн эрсдэлийн программд бүртгэлтэй хүүхдүүдээс таван хүүхдийг сонгож зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх бөгөөд 860 гаруй өрхийн 2,800 орчим хүүхдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн, эцэг эхчүүд, хорооны ажилтнуудад хүүхдийн осол гэмтэлтэй холбоотой мэдээ мэдээлэл зөвлөмжийг хүргүүлж ажиллах юм" гэв.
НЭМҮТ-ийн албаны дарга С.Гэрэлмаа“ Хүүхдийн осол гэмтлийн шалтгааны ихэнх хувийг зам тээврийн осол, хүүхэд гэртээ гэмтэж бэртэх тохиолдлууд эзэлж байна. Үүнийг асран хамгаалагчид анхаарах хэрэгтэй. Энэ жилийн хувьд хүүхдийн осол гэмтлийн тохиолдол 2.1 хувиар буурсан. Гэхдээ энэ тоог тэглэх боломжтой. Тиймээс энэ хүрээнд салбар,салбарын төлөөллүүдтэй хамтран хүүхэд хамгаалах нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна. Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн зөн зэрэг байгууллагууд хамтарч ажиллаж байгаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ