Гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаа алдаа заасан бол Төв шууданд болж буй өдөрлөгийн үеэр засуулах боломжтой
И-Монгол академи, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-тай хамтран иргэдэд зөвлөгөө өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг Төв шууданд зохион байгуулж байна. Иргэдэд мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөгийг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа талаар И-Монголиа академийн маркетингийн албаны дарга А.Батмандах хэллээ.
Мөн тэрбээр "Тоон гарын үсэг болон бусад нэмэлт үйлчилгээг хэрхэн хэрэглэх талаарх заавар, зөвлөгөөг УБЕГ-аас өгч ажиллана. Манай академийн зүгээс иргэдэд И-Монголиатай холбоотой бүх төрлийн зөвлөгөөг өгч, хэрхэн нэвтрэх талаарх мэдээллийг олгож ажиллана. Уг нээлттэй хаалганы өдөрлөг нь 11:00-16:00 цагийн хооронд болно. Энэ удаа УБЕГ-тай хамтарч байгаа" гэв.
Өдөрлөгт ирснээр иргэд дараах мэдээллийг авах боломжтой аж. Тодруулбал
- Иргэн, ААН И-Монголиагаас заавар зөвлөгөө авах
- Иргэн, ААН тоон гарын үсэг авах
- И-Монголиагаас гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа авахад алдаа заасан эсвэл мэдээлэл дутуу орсон байвал шалгуулаад засуулах боломжтой гэдгийг мэдээлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ