"Үндэсний баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолт төв талбайд болно"

Баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдсан. Хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан, Соёлын сайд Ч.Номин нар оролцож талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

Баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанаар Төрийн хүндэтгэлийн тоглолтыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар Соёлын яамнаас тодруулахад "Төрийн хүндэтгэлийн тоглолтыг төв талбайд зохион байгуулахаар болсон. Ингэснээр хүн бүхэн үзэж, оролцох боломж нээгдэх юм. Санхүүжилтийн хувьд, Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хуулийн дагуу нийслэл дээр бүх төсөв тавигддаг. Үүний дагуу найруулагч, продюсорууд маань төлөвлөгөөгөө гаргаад түүнийхээ дагуу санхүүжилтээ аваад явж байгаа. Нийт 2.5 тэрбум төгрөг төсөвлөснөөс одоогоор 1 тэрбум нь шилжсэн" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ