"Хүүхдийн төв сувилал"-д их засвар хийх мөнгийг улсын төсөвт суулгахад анхаарахаа илэрхийлэв
"Хүүхдийн төв сувилал"-д өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаа.
Тус сувилал нь 1967 онд Өнчин Нялхсын сувилал нэрээр анх байгуулагдсан ба 1,260-1,380 хүүхдийг хүлээн авч 20 гаруй эмчилгээ 42 нэр төрлийн хоолоор үйлчилдэг ба 122 эмч ажиллагчидтай нийт 90 ортой Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага юм.
Мөн гурав хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эхлэх лавлагаа төв юм.
Эрүүл мэндийн сайд тус сувиллын удирдлага , эмч, сувилагч, асрагч, аж ахуйн ажилчидтай уулзаж санал хүсэлтийг сонсож шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлэх, их засварын төсвийг улсын төсөвт суулгах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ мэдэгдлээ. Мөн тус төвд бүрэн тоноглогдсон эмнэлгийн машины хүлээлгэн өгөх батламж гардууллаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ