Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

БЗД-ийн нутаг дэвсгэр Сансар орчимд зорчигч тээвэрлэж явсан нийтийн тээврийн автобус шатсан байна.

Тодруулбал, БЗД-ийн 3-р хороо Баянцээлийн эсрэг талд зам дагуу нийтийн тээврийн автобус шатаж байна гэх дуудлагыг 12:01 цагт авч Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход "Тэнүүн-Огоо" ХХК-ний Daewoo маркийн “Чиглэл 10” автобусны арын хэсэг шатаж байсныг бүрэн унтраажээ.

Энэ үед хүний амь нас эрүүл мэнд хохироогүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ