Улсын хэмжээнд коронавируст халдварын 44 шинэ тохиолдол бүртгэгдэв

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 44 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс

  • 25 нь Улаанбаатарт
  • 19 нь орон нутагт илэрсэн байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 927,908-д хүрсэн бол нас баралт 2,118 болоод буй. Хяналтад 241 иргэн байгаа бол 301 иргэн эдгэрчээ. 

Иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, ариутгах зэрэг ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж мөрдөн эрсдэлээс сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ