"Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуунд хилийн хориг тавьж, суллажээ
"Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд дайчлан баривчилсан. Түүнийг гурван мянган ам.долларын хахууль авч байхад нь үйлдэл дээр нь илрүүлсэн гэж мэдээлээд байгаа юм.
Түүнтэй хамт нэгэн сэтгүүлчийн гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж, тэднийг хамтад нь нэг сарын хугацаатай цагдан хорьсон юм. Улмаар тэднийг цагдан хорих хугацааг дахин 20 хоногоор сунгаад байв.
Тэгвэл 50 хоног хоригдсон тэднийг шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, хязгаарлалт тогтоох арга хэмжээ авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ