Их газрын чулууны ууланд монгол тарвага нутагшууллаа
Дундговь аймгийн 9 гайхамшгийн нэг, байгалийн үзэсгэлэнт газар болох Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас монгол тарвага нутагшуулахаар авчирчээ. Тус ууланд 2000 оны эхэн хүртэл тарвага ихээр нутаглаж байсан ч 2019 онд маш цөөхөн тоотой үлдэж, бараг устаж үгүй болж байсан юм. Ингээд 2019 онд 30 тарвага нутагшуулж байсан бол энэ жил 50 толгой тарвагыг Хустайн байгалийн цогцолборт газраас шилжүүлэн сэргээн нутагшуулжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ