Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй сонсгол хийнэ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Н.Баярмаа, Д.Батбаатар нарыг нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн.
Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 17-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны долдугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцах боломжтой.
Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон munkhchimeg@parliament.mn хаягаар ирүүлнэ.
Мөн нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны долдугаар сарын 02-ны өдрийн 17.00 цагаас өмнө munkhchimeg@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ.
Эх сурвалж: Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ