Туул голын салаанд боогдсон долоон иргэнийг завиар зөөвөрлөн гаргажээ
Нийслэлийн Налайх дүүргийн 6-р хороо Туул голын салаанд усанд боогдсон 7 иргэн байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 11:30 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12:30 цагт очиход Туул голын салаанд усанд боогдсон 18-19 насны долоон иргэнийг аврах завиар зөөвөрлөн аюулгүй бүсэд гаргасан байна.
Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ:
- Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх
- Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
- Голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх
- Аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх
- Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ