Г.Мэнд-Амар:"The Night With Us" тоглолтыг Хүүхдийн Паркад тоглохоор Боллоо

Өнөөдөр /2022.06.21/ "Камертон" хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар төв талбай дээр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоор товлогдоод байсан "The Night With Us" тоглолтыг өөр газар зохион байгуулахаар болсон талаар ярьсан юм.

Г.Мэнд-Амар Буюу Мээдээ "Тоглолтыг Төв Цэнгэлдэх Хүрээлэнд Хийхээр Бэлтгэлдээ Гарч, 500 Сая Төгрөгийн Бодит Зардал Гаргаад Байсан. Гэвч Үндэсний Их Баяр Наадмын Бэлтгэлийн Ажилд Саад Болж Байна Хэмээн Биднийг Болиуллаа. Гэхдээ Тоглолтоо Цуцлахгүй. Хүүхдийн Паркад Тоглохоор Боллоо. Гаргасан Зардал Мөнгөндөө Гомдолтой Байна" Гэжээ.

Зургадугаар сарын 24-нд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркад тоглохоор болсон "The Night With Us" тоглолтод:

  • "Харанга"
  • "Никитон"
  • "Камертон"
  • Гурван охин зэрэг хамтлагууд оролцох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ